Макрон Зеленск нарын хэтэрхий дотно тэврэлт

2022-06-20 200 0

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 16-нд Киевт айлчилсан билээ. Тэрбээр Италийн Ерөнхий сайд Марио Драги, Германы Канцлер Олаф Шольц нарын хамт Польшоор дамжин галт тэргээр Киевт очжээ.

Тэгвэл дөрвөн улсын эрх баригчдын уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тэвэрч байгаа зураг сошиалд инээдэм боллоо. Эммануэл Макрон Зеленскийн чихэнд ямар нэгэн юм шивнэж байгаа юм шиг уг зургийн талаар францчууд “Хэлэх үг алга, энэ зургийг тайлбарлахад үгийн баялаг хүрэлцэхгүй нь”, “Энэ зураг дайтаж байгаа оронд болсон үйл явдал биш зүгээр л дурлалт хосын зураг гэлтэй”, “Макрон Францын шившиг…” гэх зэргээр бичиж байгаа юм.

Тэгвэл Оросын сошиал хэрэглэгчид “Путин яагаад тийм урт ширээтэй байдгийг одоо л ойлголоо”, “Зүгээр л тэр богино хамартай юм”, “Макронд эмээ нар таалагддаг гэж бодсон юм…” гэх зэргээр хошигножээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`