Хятад, Оросын хөрш хотын иргэдийн нэгнээ гэх ХАЛУУН СЭТГЭЛ

2022-06-18 166 0

Хятадын Хэйхэ болон Оросын Благовещенск хот нь Амур мөрний хоёр эрэг дээр орших, хоорондоо гурван милийн зайтай хотууд юм.

Эдгээр хөрш хотын оршин суугчдын нэгнээ дэмжих халуун сэтгэлд хоёр улсын хилийн зурвас ч саад болохоо больжээ. Барууны орнууд Оросын эсрэг хориг тавиад байгаа энэ үед Хэйхэ хотын иргэд Амур мөрний шөнийн тэнгэрт “Орос, бид чамтай хамт” гэж бичсэн үзэсгэлэнт голограммыг харуулжээ.

Украин дахь цэргийн ажиллагаатай холбоотой дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал оросуудын эсрэг чиглэж буй энэ хүнд үед Благовещенск хотын иргэд Хэйхэ хотынхны сэтгэлийн дэмжлэгийг хараад маш их догдолжээ.

Оросын Благовещенск хотын иргэд Хэйхэ хотын иргэдийн халуун сэтгэлийн илэрхийлэлд хариу болгон дрон шоугаар талархал илэрхийлэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`