add_action('wp_head', function(){echo '';}, 1); Н.Учрал: Наадмын хууль дээр бүгд АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ харагдаж байна

Н.Учрал: Наадмын хууль дээр бүгд АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ харагдаж байна

2022-06-17 151 0

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Хуульд маш олон холбоо гарч ирж байна. Холбооны зөрчил дуусахгүй нь ээ. Уяачдын гурван холбоотой болчлоо. Аль холбоонд нь хандах юм. Энэ улстөрчид чинь мэдэхгүй, орохгүй ч юмгүй боллоо. Аварга, Арслангийн цол яриад, бид больчихмоор юм аа. Энэ наадмын хууль дээр та нар бүгдээрээ л ашиг сонирхлын зөрчилтэй юм билээ шүү. Ашиг сонирхлын зөрчилтэй бол гар. Зөрчилгүй бид нь энэ хуулийг чинь батлаад өгье. Одоо УИХ хэлэлцэхээ болих хэрэгтэй шүү дээ. Мэргэжлийн холбоо нь ажлаа хийг л дээ. Мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй юм уу хаашаа юм, та нар. Улс төрчид юм болгонд гар хүрдгээ болих хэрэгтэй” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`