add_action('wp_head', function(){echo '';}, 1); Мексикт анх удаа 3D принтерээр хэвлэсэн чих шилжүүлэн суулгажээ

Мексикт анх удаа 3D принтерээр хэвлэсэн чих шилжүүлэн суулгажээ

2022-06-04 111 0

Мексик эмэгтэй 3принтерээр хэвлэсэн эрхтэн суулгуулсан анхны хүн болсон байна. 20 настай Алекса гадна чихний дэлбэн хэмжээгээр жижгэрч, сонсоход бэрхшээлтэй болгодог микротиа нэртэй ховор, төрөлхийн гажигтай байжээ.Түүнд Сан Антонио хотод ажилладаг чихний мэс засалч Артуро Бонилла 3D принтерээр хэвлэсэн чих шилжүүлэн суулгасан аж.

Тэрхүү мэс засал хэд хэдэн шат дамжин амжилттай болсон бөгөөд эхний ээлжид Бонилла эмч түүний чихний мөгөөрснөөс бага зэргийг таслан авч, Алексийн эрүүл чихний 3D загварын хамт 3DBio Therapeutics” нэртэй компани руу илгээсэн байна. Тус сорьцоос “3DBio Therapeutics” компани мөгөөрс ургуулдаг хондроцит нэртэй эсийг нь ялган авч, тэжээлт орчинд ургуулжээ. Дараагаар нь тэдгээр эсийг 3D био принтерт суулган Алексийн эрүүл чихний 3D загвартай ижил чих хэвлэсэн байна. Чих шилжүүлэн суулгасны дараа Алекс “Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилнэ гэж бодож байна” гэж хэлжээ.

Эх сурвалжUnilad

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`