add_action('wp_head', function(){echo '';}, 1); ДУНДГОВЬ: Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн автобус Драгон төвөөс 18:00 цагт хөдөлдөг боллоо

ДУНДГОВЬ: Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн автобус Драгон төвөөс 18:00 цагт хөдөлдөг боллоо

2022-06-04 171 0

Хот хоорондын нийтийн тээврийн автобус Драгон төвөөс явж эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөр бүр 18:00 цагаас хөдөлж байгаа бол Дундговь-Улаанбаатар чиглэлийн автобус өдөр бүр 09:00 цагаас явж байгаа юм. Үнэ тарифын хувьд зургадугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн үнээр зорчихоор болж, үүний дагуу том хүн 19600, хүүхэд 9700 төгрөгөөр тус тус зорчиж байгаа ажээ.

Харин Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлийн нийтийн тээвэр мягмар гарагт өглөөний 08.00 цагаас Драгон төвөөс хөдөлж байгаа бол Эрдэнэдалай-Улаанбаатар чиглэлийн автобус лхагва гарагт өглөөний 08.00 цагт хөдлөх юм. Үнийн хувьд том хүн 20600, хүүхэд 10600 төгрөгөөр зорчих аж. 

Мөн Улаанбаатар-Дэлгэрхангай, Сайхан-Овоо чиглэлийн нийтийн тээвэр даваа, баасан гарагт өглөөний 09.00 цагаас хөдлөх бол Сайхан-Овоо, Дэлгэрхангай-Улаанбаатар чиглэлийнх нь мягмар, бямба гарагт 09:00 цагаас тус тус явж байна.

Зорчигчид тасалбараа https://eticket.transdep.mn/ цахим хаяг болон Улаанбаатар хот СХД-ийн Драгон төвийн авто буудал, Дундговь аймгийн Автотээврийн төвөөс захиалах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`