
Яг одоо (2022.05.30) Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдаар салхи баруун хойноос секундэд 24-26 метр хүрч, 15-20 минут үргэлжилсэн нөөлөг салхи ажиглагдаж байна. Тиймээс нутгийн иргэдийг учирч болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Дундговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.