Б.Энхбаяр: Арай ч Ц.Нямдоржид зориулсан хууль биш байлгүй дээ

2022-05-30 143 0

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2022.05.30/ хэвлэлийнхэнд цаг үеийн зарим асуудалд тайлбар өгч, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Прокурорын хуульд 2017 онд оруулсан заалт. Тэр үед би дэд сайд байсан. Тухайн үед яагаад оруулж ирсэн гэхээр улс төрийн намын дарга Ерөнхий прокуророор томилогдож байсан. Ингэж болохгүй л гэж үзсэн. Тэр байтугай Д.Дорлигжав гэдэг хүний талаар олон асуудал яригддаг. Бизнес хийдэг нөхдийг дарамталж их хэмжээний авлига авсан гэж ярьдаг, шалгадаггүй. Харин Ц.Нямдорж сайдад зориулсан хууль эсэхийг мэдэхгүй. За, арай ч үгүй байлгүй дээ. Хүчин төгөлдөр хуулиар Ерөнхий прокурор болон орлогчийг Ерөнхийлөгч томилдог, УИХ танилцдаг шүү дээ” хэмээн ярьжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`