Энтони Блинкенг худал мэдээлэл тарааж байна гэв

2022-05-29 134 0
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 5-р сарын 27-ны өдөр  болсон тус яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений сүүлийн үед Хятадын бодлогын талаар өгүүлсэн яриаг няцаасан байна.
Тодруулбал тэрээр: “Энтони Блинкений яриа нь үнэн худал, хар цагааныг хутгасан.Өөрөөр хэлбэл худал мэдээлэл тарааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож,  дотоод, гадаад бодлогыг гутаан доромжилсон. Энэ нь Хятадын хөгжлийг хязгаарлаж, Америкийн ноёрхлыг хамгаалах зорилготой юм. Үүнийг Хятад ул эрс эсэргүүцэж байна. Америкийн тал өөрийн асуудлаа шийдэж чадахгүй атлаа Хятадын заналхийлэл гэгчийг хөөрөгдөж, дэлхий дахиныг аюулын ангал руу хөтөлж байна. Хятад улс бол дэлхийн дэг журамд хамгийн ноцтой урт хугацааны сорилт болж байна гэж АНУ-ын тал мэдэгдэж байгаа нь гүтгэлэг. БНХАУ өнгөрсөнд, одоо ч, ирээдүйд ч олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. Бидний баримталдаг үнэт зүйл бол НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`