Эрүүгийн хуулийн 16.1.8 дугаар зүйлд заасан зүйлчлэлд хамаарна. Хүүхдийг садар самуунд сурталчлах гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэхээр хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгох, садар самууныг сурталчилсан дуу, дүрст бичлэг үзүүлэх зэргээр энэ гэмт хэрэг илэрнэ.
Сургуулийн сэтгэл зүйч болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар луу холбогдох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ гар утсан дээр хамгийн түрүүнд тусламж дуудах утасны дугаарыг хадгалаад өгөх, эрх зүйн туслалцаа авах төрөл бүрийн мэдлэгийг өгөх хэрэгтэй.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бие махбод болон сэтгэл санаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зан үйлийн олон сөрөг өөрчлөлтүүд гарч, сурч боловсрох, хөгжих эрх нь зөрчигддөг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг үгүй хийж, хүнд итгэх итгэлгүй болгодог.
Бэлгийн хүчирхийлэл гэж юуг ойлгох вэ гэхээр тухайн хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэхүйц, урьдчилан таамаглаагүй, насан туршийн амьдралын чанарт нь нөлөө үзүүлэхүйц гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэлж байгаа юм. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид ямар нэгэн байдлаар өөр зүйл хийж байхдаа биш зөвхөн хүүхдэдээ зарцуулах цагийг гаргадаг байгаасай гэж хүсэж байна. Ингэснээр хүүхэд намайг аав, ээж, ах, эгч маань ойлгодог надтай ярилцдаг тиймээс энэ хүмүүст би итгэж болох юм байна, энэ хүмүүстэй би бүх зүйлээ нуухгүйгээр ярилцах нь зөв юм байна, намайг хамгаалах юм байна гэх итгэлцэл нь төрж, хүүхэд тань ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэл бусад гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх юм. Харин ямар ч тохиолдолд хүүхдийнхээ нууцыг дараагийн нөхцөлд хүүхдийн эсрэг ашиглаж болохгүй.
Бэлгийн хүчирхийлэл нь зөвхөн хохирогч хүүхдээр хязгаарлагдахгүй гэр бүлд нь ноцтой үр дагавар авчирдаг бөгөөд хохирогчийн ойр дотны хүмүүс цочролд орж, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд давхар хохирол амсах юм.
Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сод-эрдэнэ: Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдүүдтэй цахим хэрэгсэл ашиглан танилцаж, садар самуунд уруу татах, сурталчлах, мөн бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бага насны буюу 10-13 насны хүүхдүүдтэй цахим хаягаар харилцан танилцаж тухайн хүүхдүүдийн итгэлийг олж, нүцгэн зургийг нь авч, дараа нь тухайн зургаар нь сүрдүүлэн, дарамтлан бэлгийн харьцаанд орохыг санал болгох зарим тохиолдолд бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдтэйгээ ярилцах, бэлгийн боловсролын талаар мэдлэг өгөх, хүүхдүүдийн ашиглаж буй цахим хэрэглээнд нь тодорхой хэмжээний хяналт тавихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Эцэг эхчүүд: Бага насны хүүхэд гэлтгүй өсвөр насны хүүхдүүддээ ч мөн адил эцэг эхчүүд анхаарах ёстой. Ялангуяа орой үдшийн цагаар хаагуур юу хийж байна, ганцааранг нь явуулахгүй байх, найзалж нөхөрлөж байгаа хүмүүст нь анхаарал тавих, хичээлийн бусад үйл ажиллагааг илүү хараа хяналттайгаар зохион байгуулах, багш, эцэг эхчүүд байнгын холбоотой байж, мэдээлэл солилцох хэрэгтэй. Мэдээлж байгаа илэрч байгааг нь л яриад байгаа болохоос биш ил гарч, ирээгүй маш олон тохиолдлууд байдаг гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, алба хаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхболд:
.png)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүний эрхийн комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалтын 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 27-ны хооронд Баянхонгор, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймагт улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх нь аливаа сэтгэл түгшээсэн асуудлыг ил гаргаж дэвшүүлэх, ярилцах боломж олгодог гэдгийг анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлүүдийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх, хүүхэдтэй нээлттэй ярилцаж, аливаа асуудалд нээлттэй, санаа бодлоо илэрхийлэх талаар хүүхдийг зоригжуулж байх, хүүхдийг хүчирхийлэл, дарамтад өртсөн тохиолдолд хэзээ ч буруутгаж болохгүй бөгөөд хүчирхийлэл дарамт үүссэн эсвэл тухайн асуудлыг илчилж мэдээлсэн нь буруу зүйл огт биш гэдгийг хүүхдэд баттай ойлгуулж мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Sonin.mn