“Зуслангууд хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хийж байна”

2022-05-23 208 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн Бямба, Ням гарагт “Найрамдал”, “Нарс”, “Жавхлант”, “Нарлаг”, “Анар” зусланд ажиллажээ. Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна.

“Найрамдал” зуслан зургаадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж цаг алдаж бас жил өнжсөн асуудлууд энэ зусланд бий. Дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ гэх мэт бий. Зуслангийн удирдлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлийг ярилцжээ.

Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр. Газрын төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид ярьж байна. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллагаанд нь нөлөөлдөг гэдгийг хэлэв.

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчинд байна.

Налайх дүүрэг, Тэрэлжид байрлах “Анар” зуслан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраадаг гэдгээрээ онцлогтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`