Завхан аймагт төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалт болж байна

2022-05-23 186 0

Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр /2022.05.23/ удирдах албан тушаалын дэс түшмэл, гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэл, дэс түшмэлийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж байна.

Удирдах албан тушаалын дэс түшмэлийн 1 ажлын байранд 3 хүн бүртгүүлснээс 2 хүн шалгалтад орж байгаа бол гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэлийн 35 ажлын байранд 30 хүн бүртгүүлснээс 19 иргэн, гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн 40 ажлын байранд 53 хүн бүртгүүлснээс 29 иргэн шалгалтад орж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`