Монголын шигшээ баг 2021 онд Азийн урьдчилсан шатанд Өмнөд Солонгос, Тайван, Израил, Сингапур, Филиппиний багийг хожиж дэлхийн шилдэг 13 багтай өрсөлдөхөөр болсон байна.
Матч покер нь багийн төрлөөр тоглодог онцлогтой ба багийн гишүүдийн нийлбэр дүнгээр ялагч тодордог аж. Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнийг наймуулаа зорино.
Покерын холбооны төлөөллүүд “Мөрийн тоглоомын хуулиар покерыг хориглосноор хууль бус мөрийтэй тоглоом цэцэглэн хөгжих боломжийг бий болгосон. Покерын гаднын сайт дээр бүртгэлтэй 30 мянга орчим хүн бүртгэлтэй гэсэн судалгаа бий. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Аливаа зүйлийг хориглох бус зохицуулах шаардлагатай. Монголын шигшээ багийн хувьд энэ хуулиас шалтгаалан бэлтгэл хийхэд хэцүү байна.
Покер нь тоглогчоос математик сэтгэхүй, тооцоолон бодох чадвар, ой тогтоолт, магадлалын онол, сэтгэл зүйн ур чадвар шаарддаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спорт юм. Покерыг урьдчилан таамаглах бүрэн боломжтой учраас мөрийтэй тоглоомоос ялгаж ойлгох хэрэгтэй. Матч покерыг дараагийн олимпод оруулахаар судалж буй. Бид цаашид спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоно” гэв.