Б.ГАНТУЛГА ЭВЕРЕСТИЙГ ЭЗЛЭВ

2022-05-16 617 0

Дэлхийн хамгийн өндөр уулын оргил бол Хималайн нурууны Эверест. Энэ оргилд Монголын уулчин Бэх-Очирын Гантулга амжилттай гарлаа гэсэн мэдээ ирлээ.

Б.Гантулга тавдугаар сарын 14-ны өглөө 07:00-08:00 цагийн орчимд тус оргилыг эзэлсэн байна. Ингэснээр тэрбээр Эверестэд мөрөө гаргасан Монголын найм дахь уулчин боллоо. Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв. Эверест оргил нь далайн түвшнээс дээс 8848 метр юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`