add_action('wp_head', function(){echo '';}, 1); Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх боллоо

Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх боллоо

2022-05-15 458 0

Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг Олон улсын боксийн холбоо буюу IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев өөрөө санал болгосноор албан ёсны зөвлөх нь боллоо.

Турк улсын Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов.

Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо. Их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов.

IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон сонгосон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`