add_action('wp_head', function(){echo '';}, 1); Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

2022-05-14 632 0
Хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил нийслэлд 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулсан. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж, 288.107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм.
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа. Мөн аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.
May be an image of 2 people, people standing, outdoors, tree and text that says 'CITY OF NOMADS 1'

Эх сурвалж :  НИТХ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`