
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цагаан давааны хогийн цэгийн зүүн талд суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн.
Уг дуудлагыг өчигдөр 12:33 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан очиход “Приус-11” загварын суудлын автомашин онхолдож жолооч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Ц /42 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгчээ.