Ван И: “Хятад улс дэлхийн хөгжлийн манлайлагч байх болно” гэжээ

2022-05-11 540 0
5-р сарын 9-нд НҮБ дэхь  “Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжигчдийн бүлэг”-ийн нээлтийн арга хэмжээ цахим хэлбэрээр болжээ.
Нээлтэнд цахим хэлбэрээр оролцсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ван И: “БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн нь хөгжлийн асуудалд илүү их анхаарал хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалан, дэлхийн хөгжлийг урагшлуулах түншийн харилцааг эрчимжүүлж олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтыг биелүүлэхэд чухал түлхэц болгохыг хүссэн явдал юм.
Дэлхийн хөгжлийн санаачилга олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дэмжлэгийг олж, 100 гаруй улс орон дэмжиж буйгаа илэрхийлэн, 53 улс “Дэмжигчдийн бүлэг”-т нэгджээ. Хятад улс дэлхийн хөгжлийн манлайлагч байж, цаашид ч олон бодит арга хэмжээ авч дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно” гэсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`