Манай улс олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас зургаан медальтай болжээ

2022-05-08 448 0

Улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиад 2022 оны энэ сарын 1-нээс 4-нд МУБИС-д зохион байгууллаа.

Уг олимпиадыг БШУЯ-ы дэмжлэгтэйгээр Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага зохион байгуулж, хамтран ажиллагч байгууллагаар Эрдэнэс Оюу толгой ХХК, Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллажээ.

Уг олимпиадад аймаг, нийслэлийн болон үндэсний мэдээлэл зүйн онлайн олимпиадаас шалгарсан 98 багш сурагч оролцож, хоёр өдрийн турш тус бүр гурван бодлого боджээ.  Оролцогчдын тоог дараах хүснэгтэд үзүүллээ.

Багш Ахлах Дунд Нийт
Аймаг 26 20 21 67
Улаанбаатар 9 12 10 31
 ДҮН 35 32 31 98

 

 

 

 

 

 

Улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадын онцлог нь дунд ангийн ангилал нэмэгдсэн. Ингэснээр мэдээлэл зүй, программчлалын ур чадвартай суралцагчдыг багаас нь хөгжүүлэх, авьяасыг дэмжин хөгжүүлэх давуу тал, боломжийг бий болгожээ.

Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн жилд мэдээлэл зүйн үндэсний цахим олимпиадыг 10 удаа зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн 5 сурагч, 3 багшид улсын олимпиадад оролцох эрх олголоо. Мэдээлэл зүйн цахим олимпиад нь багш, сурагч байнгын бэлтгэлжилттэй байх, ур чадвараа олон улсын олимпиадын дүрмээр сорьж, хөгжихөд ихээхэн чухал үйл.

Олимпиадад амжилттай оролцогчдын дүнг ангилал тус бүрээр дараах хүснэгтүүдэд харууллаа. Ангилал тус бүрд алтан медаль 1, мөнгөн медаль 2, хүрэл медаль 3, тусгай байр 3 буюу нийт 3 оролцогч алтан медаль, 6 оролцогч хүрэл медаль, 9 оролцогч хүрэл медаль, мөн 9 оролцогч тусгай байрын шагнал хүртээд байна.

Ахлах ангийн ангилалд тэргүүн байрын эзэд:

Нэр Аймаг/Сургууль/Сургууль Өдөр-1 Өдөр-2 Нийт Байр
1 Жангар.Э Улаанбаатар, СБД, Нэст эдүкэйшн, 12-р анги 220 264.23 484.23 Алтан медаль
2 Төрхүү.Б Дархан-Уул, Оюуны ирээдүй, 11-р анги 185 263.79 448.79 Мөнгөн медаль
3 Энэрэлт.Д Улаанбаатар, СБД, Сант, 10-р анги 150 277.84 427.84 Мөнгөн медаль
4 Бэлгүтэй.Б Улаанбаатар, СБД, Сэлбэ, 12-р агни 195 186.23 381.23 Хүрэл медаль
5 Хангал.Б Улаанбаатар, БГД, Эрхэт эрдэм, 12-р анги 150 211.49 361.49 Хүрэл медаль
6 Бат-Эрдэнэ.Б Улаанбаатар, СБД, Нэст эдүкэйшн, 12-р анги 120 212.02 332.02 Хүрэл медаль
7 Хишигдэмбэрэл.Б Баянхонгор, Төгс Алгортм, 12-р ангин 120 190.62 310.62 Тусгай шагнал
8 Төрбилэг.Б Дархан-Уул, Дархан, Монгол-Оюу 170 137.99 307.99 Тусгай шагнал
9 Ирмүүн.Ч Улаанбаатар, БГД,  Эрхэт эрдэм 110 195.47 305.47 Тусгай шагнал

Дунд ангийн ангиллын тэргүүн байрын эзэд:

Нэр Аймаг/Сургууль/Анги Өдөр-1 Өдөр-2 Нийт Байр
1 Онолт.Х Улаанбаатар, БГД, ЭУЦС-77, 10-р анги 291 205.87 496.87 Алтан медаль
2 Амарсанаа.Г Дархан-Уул, Монгол-Оюу, 9-р анги 300 188.51 488.51 Мөнгөн медаль
3 Түвшинбаяр.М Улаанбаатар, СБД, Сант, 10-р анги 266 181.44 447.44 Мөнгөн медаль
4 Дөлгөөн.Б Улаанбаатар, ЧД, Олонлог эгзэ, 10-р анги 291 145.45 436.45 Хүрэл медаль
5 Хастэнгис.Ч Улаанбаатар, СБД, 11-р сургууль, 10-р анги 253 131.44 384.44 Хүрэл медаль
6 Анар.О Улаанбаатар, БЗД, Шинэ Монгол, 10-р анги 289 84.25 373.25 Хүрэл медаль
7 Чингүүн.Б Улаанбаатар, СБД, 11-р сургууль 223 149.62 372.62 Тусгай шагнал
8 Пүрэвдаваа.Ш Хөвсгөл, Мөрөн, Эрдмийн далай цогцолбор 224 124 348 Тусгай шагнал
9 Дэлгэрмаа.С Дархан-Уул, Оюуны ирээдүй, 10 230 61.93 291.93 Тусгай шагнал

Багшийн ангиллын тэргүүн байрын эзэд:

Нэр Аймаг/Сургууль Өдөр-1 Өдөр-2 Нийт Байр
1 Өсөхбаатар.Д Улаанбаатар, БЗД, Нэст Эдүкэйшн 300 285.71 585.71 Алтан медаль
2 Батмөнх.Д Хөвсгөл, Мөрөн, Ирээдүй XXI зуун цогцолбор 200 252.63 452.63 Мөнгөн медаль
3 Баасанжав.Д Ховд, Жаргалант, Цаст-Алтай цогцолбор 147 252.63 399.63 Мөнгөн медаль
4 Батхуяг.Ц Дархан-Уул, Дархан, 1-р сургууль 205 194.32 399.32 Хүрэл медаль
5 Цагаан.С Баянхонгор, Төгс Алгортм 157 238.34 395.34 Хүрэл медаль
6 Дүгэрсүрэн.Б Улаанбаатар, ЧД, Олонлог эгзэ 187 194.32 381.32 Хүрэл медаль
7 Даваачулуун.У Улаанбаатар, ХУД, Шинэ Монгол Харумафүжи 180 158.6 338.6 Тусгай шагнал
8 Батсүх.Д Хэнтий, Хэрлэн, 1-р сургууль 142 194.32 336.32 Тусгай шагнал
9 Батхуяг.Ц Дархан-Уул, Дархан, 1-р сургууль 205 102.86 307.86 Тусгай шагнал

Энэ оны олон улсын мэдээлэл зүйн олимпиад Индонез улсад наймдугаар сарын 7-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Ахлах ангийн ангилалд амжилттай оролцсон сурагчдаас эхний байранд орсон сурагчдаас нэмэлт шалгуураар олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцох сурагчид шалгаруулах юм. Улс бүрээс 4 сурагч оролцож, хувийн дүнгээр байр эзлүүлдэг.

Монгол улс олон улсын мэдээлэл зүйн олимпиад 2018, 2019, 2020, 2021 онуудад тасралтгүй медаль авч нийт 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай болоод байгаа юм.

Онцлох статистик:

Ангилал Хамгийн өндөр оноо Дундаж
Ахлах анги 484.23 234.88
Дунд анги 496.87 204.79
Багш 585.71 235.70
ДУНДАЖ 225.12

Бүтэн бодолт хийсэн 95 оролцогч байна. Нийт оролцогчийн дундаж оноо 255.12, 46 оролцогч буюу оролцогчдын 47 хувь нь дунджаас дээш оноо авсан нь оролцогчдын бэлтгэл сайн байгааг харуулжээ.

Үүнд ММЗОЗБХорооноос 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан 10 удаагийн цахим олимпиад тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Энэ жилийн олимпиадад 17 эмэгтэй оролцогч оролцсон нь өмнөх жилүүдээс хамгийн олон эмэгтэй оролцогчтой олимпиад боллоо гэж Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`