Шатрын залуучуудын дэлхийн аваргад Англи, Турк, Украинчууд тэргүүллээ

2022-05-07 613 0

Олон улсын шатрын холбоо буюу FIDE-аас рапид болон блиц шатрын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Грекийн Родос хотод зохиолоо.

Тэмцээнд Туркийн шигшээ баг 8 алт, Англи 7, Украин 6 алтан медаль хүртэж тэргүүлжээ. Цар тахлын хөл хорионы үеэрх онлайн шатрын хөгжил болоод “Netflix”-ийн “The Queen’s Gambit” кино шатар сонирхогчдын тоог нэмэгдүүлж өсвөр, залуучуудын чадварыг сайжруулсан гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард олны анхаарлыг татсан Английн багийн 7 настай Кушал Жахриа 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн бол мөн долоон настай Бодхана Сиванандан бүх 24 тоглолтдоо хожиж 3 алтан медаль хүртэж дахин нэг удаа олныг гайхшируулав.

Тэмцээнд дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгддэг 18 настай Алиреза Фиружа тэргүүтэй дэлхийн шилдгүүд шатрын хоёр төрлөөр тус бүр зургаан насны ангилалд өрсөлдсөн байна.

Эх сурвалж: TheGuardian

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`