Хорооны хэсгийн ахлагчдыг тогтвортой ажиллуулах зорилгоор ажиллах журмыг нь шинэчилж, НИТХ-аар хэлэлцэнэ

2022-04-29 552 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдөр хурал болов.

Хурлаар хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

зураг

Үндсэн хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулжээ. Өмнө нь мөрдөж байсан хууль тогтоомжид хорооны хэсэг, хэсгийн ахлагчтай холбоотой зохицуулалт байдаггүй байсан.

зураг

Өдгөө нийслэлийн 204 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжид хүргэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хэсгийн ахлагч нарыг хорооны Засаг дарга томилох бөгөөд цалин хөлсийг дүүргийн ЗДТГ-аас олгож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хэсгийн ахлагч нарын нас залуужиж, боловсрол, мэргэжлийн хувьд ч ахисан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 80 гаруй хувь нь 50-аас доош насныхан болсон байна. Иймээс ч төрийн үйлчилгээг тогтвортой, түргэн, шуурхай хүргэх үүднээс хэсгийн ахлагч нарыг тогтвортой ажиллах боломж, нөхцөлөөр хангах зорилгоор тус журмыг боловсруулжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, журмын төслийг НИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

зураг

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`