add_action('wp_head', function(){echo '';}, 1); Герман улс ОХУ-аас газрын тос авахаа зогсооход бэлэн болсныг мэдээллээ

Герман улс ОХУ-аас газрын тос авахаа зогсооход бэлэн болсныг мэдээллээ

2022-04-29 613 0

Герман улсын засгийн газар ОХУ-аас газрын тос авахаа зогсооход бэлэн болсон тухай Wall Street Journal өчигдөр Берлиний албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Ингэснээр Европын Холбоо газрын тосны бүрэн хоригийг ОХУ-ын эсрэг тавих боломжтой болж байгаа юм.

Өмнө нь Германы эрх баригчид Оросын газрын тосноос татгалзахад хугацаа хэрэгтэй гэж үзэж байв.

Харин саяхан тус улс хөрш Польш улсын Гданьск боомтоор дамжуулан дэлхийн бусад улсуудаас газрын тос авах боломжтой болжээ.

Балтийн тэнгисийн энэ боомтын дэд бүтэц нь Германы Шведт дэх боловсруулах үйлдвэрт бусад нийлүүлэгчдийн газрын тосыг шууд дамжуулах боломж олгож буй тул Оросын нийлүүлэлтийг бүрэн орлохыг албаныхан тайлбарласан байна.

Герман улс Украины дайн эхлэхээс өмнө газрын тосныхоо 35 хувийг ОХУ-аас импортолдог байжээ. Харин одоо 12 хувь хүрч буураад байгааг саяхан Герман улсын эдийн засгийн сайд Роберт Хабек хэлж байсан юм.

Гданьск боомттой шууд холбогдсоноор уг хэмжээг тэглэх боломжтой болж байна.

Европын Холбоо одоогоор Оросын нүүрсэнд бүрэн хориг тавиад байгаа. Харин газрын тос, байгалийн хий нь одоо болтол Европт нийлүүлэгдсээр байгаа юм.

Москвагийн эрх баригчид тооцоогоо зөвхөн рублиэр төлөх шаардлагыг Европын худалдан авагчдад тулгаж байгаа.

Лхагва гарагт Оросын тал рублиэр төлөхөөс татгалзсан Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

 

Эх сурвалж: Business Insider

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`