Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих ял онооно

2022-04-28 596 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан.

Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа.

Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан.

Мөн 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох энэ гэмт хэрэгт торгуулийн ял оноохгүй хорих ял оноох хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`