Жулия Фоксийн АЮУЛТАЙ сонголт

2022-04-25 466 0

Жүжигчин Жулия Фокс өнгөрсөн бямба гарагт тун ч өвөрмөц бөгөөд аюултай хувцаслалттай явж байгаад папарацичдын дуранд өртжээ.

Тэнгэрт тулсан өндөр гэх тодорхойлолтод нийцэх өсгийт өмсөж, утсаар холбогдсон торгон даашинзтай алхах тэрээр дотуур хувцас өмсөөгүй байсан нь мөн л халуун сэдвүүдийн нэг байв.

Түүний даашинзны уяа сул байсан нь фенүүдийнх нь сэтгэлийг багагүй чилээж буй бололтой. Хэрэв энэхүү гуталтай явж байгаад унах юм бол өвдөгний үе нь гэмтэх аюултай аж.

 

 

Сүүлийн үед өөрийн гэсэн хувцасны трэндийг бий болгоод байгаа тэрээр өмнө нь хотын гудамжаар өөрийн загварчилсан хувцастай алхсан нь олны анхаарлыг багагүй татсан.

Түүний ийнхүү анхаарал татах болсон нь Ким Кардашъяан болон Канье нартай холбоотой байж мэднэ.

 

 

Кимийн экс нөхөр Канье Уэсттэй болзож байхдаа Кимтэй ижилхэн хувцасладаг гэх шүүмжлэлд өртөж байсан Жулия энэ удаад Кимийн дотуур хувцас өмсдөггүй тухай яриаг сонссон даруйдаа уг үйлдлийг гаргасан нь санаандгүй тохиолдол биш ч байж мэднэ хэмээн зарим мэдээллийн хэрэгслүүдээр бичиж эхэлжээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`