ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХМАДУУДАД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮР ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2022-04-22 434 0
Монгол цэргийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудынхаа ахмадуудыг төрөл бүрийн сургалт, арга хэмжээнд хамруулах ажлыг байнга зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас тэтгэвэр болон чөлөөнд байгаа ахмадуудын нийгмийн баталгааг хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 төрлийн хүнсний ногооны үрийг, тэдгээрийг суулгах, ургуулж арчлах гарын авлагын хамт 50 ахмадад хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд:
– Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо
-Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Гантогтох.
-Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХААИС, Агроэкологийн сургуулиас зохион байгуулсан “Ойжуулалт, агро ойжуулалт, мод тарьж ургуулах технологи” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан ахмадууд, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадуудын төлөөлөл оролцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Оюунсувд хүнсний ногооны үр хүлээн авсан ахмадуудад заавар, зөвлөгөө өглөө.
Монгол цэргийн нэгдсэн холбооноос энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, ахмадуудын тарьж ургуулсан хүнсний ногооны үзэсгэлэн гаргаж, ургацын баярыг тэмдэглэж байх юм.
Эх сурвалж :Монгол цэргийн нэгдсэн холбоо
May be an image of 14 people and people standing
May be an image of 5 people, people standing and indoor
May be an image of 6 people and people standing
May be an image of 5 people, people standing and military uniform
May be an image of 4 people, people standing and military uniform

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`