
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжингийн олимпын аварга, медальтнуудтай энэ сарын 26-нд уулзана гэж Р-Спорт мэдээллээ. Хэдийгээр албан ёсоор зарлаагүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр уулзах тамирчид хөл хорионд орсон байгаа гэнэ.
Цар тахлын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах хүмүүс заавал хөл хорионд орж, шинжилгээ өгөх журам гарсан.
Бээжингийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-нд болсон бөгөөд ОХУ-ын шигшээ баг 32 медаль хүртсэн юм.