Фүна Тонаки: Үнэмлэхүй жин үнэхээр аймшигтай байлаа

2022-04-18 598 0

Өчигдөр буюу энэ сарын 17-нд Ёкохама хотод Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээн боллоо.

Токио олимпын жүдо бөхийн 48 кг-ын жингийн мөнгөн медальт Фүна Тонаки анх удаагаа оролцож, эхний барилдаандаа цэвэр ялагдаад тэмцээнийг орхилоо. Тонаки 51 жинтэй барилдсан ч 132 кг жинтэй Саки Хасүод 51 секундэд даруулж, цэвэр ялагдсан байна. Хоёр тамирчны жингийн ялгаа 81 килограмм байлаа. Тэмцээнд Вакаба Томита түрүүлж, ДАШТ-д +78 кг-д оролцох эрх авсан байна.

Барилдааны дараа Фүна Тонаки “Ахлах сургуулиасаа хойш анх удаа жин хасалгүй тэмцээнд орж үзлээ. Үнэхээр аймшигтай байлаа. Гэмтэж бэртэлгүй дууссандаа баяртай байна. Мэх хийсэн ч хөдлөх ч үгүй юм байна. 78, 100 кг жинтэй тамирчинтай бол арай удаан барилдаж чадах байсан ч 132 кг гэхээр… Өөрийгөө сорьж үзэх зорилготой оролцсон. Дахиж үнэмлэхүй жингийн тэмцээнд оролцохгүй. Жингээ хасаад 48 кг-даа дэлхийн аваргын бэлтгэлдээ орно” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`