Төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд аудит хийж эхэллээ

2022-04-12 658 0

Үндэсний аудитын газраас “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар хийх тус аудитын нээлтэд ҮАГ-ын зарим удирдлага, аудитын баг, аудитад хамрагдах шалгагдагч байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд цахимаар холбогдсон юм.

Компанийн засаглалыг хөгжүүлэх төрийн бодлого үр дүнтэй эсэх, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа үр ашигтай эсэх, хяналт үр нөлөөтэй эсэх зэрэг гурван зорилтын хүрээнд аудитыг гүйцэтгэнэ.

Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт аудит хийх явцад хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтарч ажиллахыг шалгагдагч байгууллагуудаас хүслээ.

Гүйцэтгэлийн аудитаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг салбараар нь ангилж, түүвэрлэн хамруулна. Яамд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төвлөрч ажиллах аж.

Аудитыг есдүгээр сар хүртэл гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэж ҮАГ-аас мэдээлэв.

Төрийн өмчит 106 компани бий. Эдгээрийн олонх нь ашиггүй ажилласан. Нийт 16 их наяд төгрөгийн өртэй байна. Тодруулбал

  • Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөг,
  • Төрийн банк 3.1 их наяд төгрөг,
  • Эрдэнэс Монгол 2.7 их наяд төгрөг (Нийт 13 охин компанитай. Дийлэнх нь судалгааны компани байна),
  • ЭТТ 2 их наяд төгрөг,
  • Монголын төмөр зам 1.3 их наяд төгрөг,
  • ДЦС 590 тэрбум
  • УБТЗ 522 тэрбум төгрөгийн зээлтэй.Зураг дээр дарж томруулан хараарай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`