
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний Даваа гарагт Шанхай хотод шинж тэмдэгтэй 994, шинж тэмдэггүй 22348 халдвар илэрчээ.
Тиймээс хотын захиргаанаас 14 хоног үргэлжилж байгаа хатуу хөл хориог цуцлахгүй гэнэ. Гэхдээ хотын дүүргүүдийг тархалтын хэмжээгээр нь гурав ангилах болжээ.
7624 дүүргийг хаалттай, 2460 дүүргийг хагас хязгаарлалттай 7565 дүүргийг урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж хуваасан байна.