Өнгөрсөн хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Энэ сарын 5,6 нд говь, тал хээрийн нутгаар 12-14 метр, 8-нд Алтайн салбар уулсаар 16-18 метр хүрч шороон шуурга, 9-нд говь,тал, хээрийн нутгаар,10 нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч, ширүүсэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Баянхонгорын Хориулт 30 м/с хүрч ширүүссэн байна.
Хур тунадас: 8-нд баруун аймгуудын нутгийн баруун, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-14.2 мм нойтон цас, цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Булган аймгийн Баяннуур 14.2 мм, Дашинчилэн 13.2 мм, Төв аймгийн Лүн 12.0мм, Булганы Бугат, Дундговийн Адаацаг 11.0мм, Булганы Бүрэнхангай, Дундговийн Цагаандэлгэр 8.0-8.4 мм, Булганы Гурванбулаг 7.0мм, бусад хэсгээр 0.0-6.0 мм цас орсон байна.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Байдраг Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -15…-19 градус байв.
Цасны зузаан: 11-ний өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Хөвсгөлийн зүүн, Архангайн зарим газар, Булганы ихэнх нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд, Хэнтийн баруун өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр 1-11 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Булганы Бугат 11 см, Булганы Бүрэгхангай, Дашинчилэн, Хангал, Баяннуур сумдын нутгаар 9 см, Гурванбулаг 8 см, Могод, Эрдэнэт 7 см, Булган, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Баруунхайрхан сумдын нутгаар 6 см, бусад хэсгээр 1-5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна
Агаарын хамгийн их температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан, Идэр, Тэс, Улз, Онон, Халх голын хөндийгөөр +8…+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +16…+23 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Байдраг Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -15…-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус байв.