НҮБ-ын Хүүхдийн сан: Украинд 1 сая гаруй хүүхэд тэжээлийн дутагдалд орж байна

2022-04-12 648 0

Украинд нэг сая гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Мануель Фонтейн хэлжээ.

Украинд байгаа 3 сая гаруй хүүхдийн бараг тал нь авах ёстой хоол хүнс, тэжээлийн  дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Мариуполь болон Херсон зэрэг хотуудад нөхцөл байдал улам муудаж байна. Хүүхдүүд болон тэдний гэр бүлүүд хэдэн долоо хоногийн турш цэвэр усны хангамж болон хоол хүнс, эрүүл мэндийн тусламжгүйгээр амьдарч байна” гэжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`