Дөрөвдүгээр сарын 11

2022-04-11 509 0

Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 11-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1512 оны дөрөвдүгээр сарын 11. Равеннагийн тулаан

Камбрайн дайны гол тулаан 1512 оны дөрөвдүгээр сарын 11-нд Равенна хотын ойролцоо болж Франц болон Феррарагийн арми ялсан.

Тэдний эсрэг Испани болон Гэгээн папын 21 мянган цэрэг тулаанд оролцож гуравны нэг нь амь үрэгджээ. Тулаанд Францын залуу жанжин Гастон де Фуа ихэд алдаршсан байна.

1970 оны дөрөвдүгээр сарын 11. Apollo 13 хөлгийг хөөргөв

Apollo сансрын хөтөлбөрийн нисэгчтэй долоо дахь нислэг Apollo 13 хөлгийг 1970 оны дөрөвдүгээр сарын 11-нд хөөргөжээ.

Нисэгчид сарны гадаргад хүрсэн гурав дахь баг болох зорилготой байсан ч хөлөгт гэмтэл гарсны улмаас газардаж чадалгүй буцсан.

Хөлгийн багийн гишүүд болох Жеймс Ловелл, Жон Свигерт, Фред Хейс нар сарыг тойроод дөрөвдүгээр сарын 17-нд дэлхий дээр эсэн мэнд ирсэн байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 11. Суданыг 29 жил удирдсан аль-Баширыг огцруулав

Суданыг 29 жилийн турш удирдсан ерөнхийлөгч Омар Хассан Ахмад аль-Баширыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд огцруулжээ.

Арабын ертөнц дэх хамгийн удаан төр барьсан удирдагч аль-Баширыг олон сарын турш үргэлжилсэн иргэдийн жагсаал, эсэргүүцлийн дүнд Суданы арми баривчилж гэрийн хорионд оруулсан байна.

1989 онд Суданы армийн генерал болсныхоо дараа ардчилсан засгийн газар болон ерөнхий сайдаа түлхэн унагасан Омар аль-Башир 2009 онд Олон улсын шүүхээс ял сонссон ч арван жил эрх мэдлээ өгөөгүй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`