“Chanel” хилийн чанадад амьдарч буй ОХУ-ын иргэдэд цүнх худалдахаа зогсооно

2022-04-08 555 0

“Chanel” брэнд хилийн чанадад амьдарч буй ОХУ-ын иргэдэд цүнхээ худалдахаа зогсоож буйгаа мэдэгдлээ.

ОХУ Украинд халдсаны дараа “Chanel” ОХУ дахь салбар дэлгүүрүүдээ хаагаад байгаа юм. Дээрх шийдвэр 328 ам.доллароос дээш үнийн дүнтэй тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг зогсоох Европын Холбооны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

“Бид байнга оршин суудаг хаягийг нь мэдэхгүй харилцагчдаасаа мэдээлэл авах ажил хийж байна” гэж тус компани мэдэгджээ. Энэ нь тэдний худалдан авч буй бүтээгдэхүүн ОХУ-д хэрэглэгдэхгүй гэдгийг баталгаажуулах зорилготой гэж тайлбарласан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`