Орос орон даяар сурагчдад ОХУ-ын эсрэг хоригийн тухай хичээл орохоор болжээ

2022-04-05 610 0

Оросын Гэгээрлийн яам орон даяар “Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ ба түүний эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл” сэдвээр сургуулиудад хичээл орох чиглэл өгчээ.

“ОХУ-ын бүх сургуулийн 6-9, 10-11 дүгээр ангиудад нийгэм судлалын хичээлээр “Оросын эсрэг хориг, түүний эх орны эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл” сэдвээр хичээл оруулах арга зүйн зөвлөмж хүргүүлсэн.

Уг хичээлээр найрсаг бус улс орнуудаас тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэн, ОХУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сурагчдад танилцуулах болно” гэж Гэгээрлийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: ТАСС

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`