add_action('wp_head', function(){echo '';}, 1); ​Ерөнхийлөгчийн зарлиг: Төрийн байгууллагууд өндөр градустай архи хэрэглэхийг бүрмөсөн хоригло

​Ерөнхийлөгчийн зарлиг: Төрийн байгууллагууд өндөр градустай архи хэрэглэхийг бүрмөсөн хоригло

2022-04-05 495 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гаргасан байна. Зарлигийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Зарлигт:

1. Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Хүнийн хөгжлийн зорилтын хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1.1 Архи согтруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх. Өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан архи согтуураалах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх.

1.2 Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн этилийн спирт агуулсан архи согтруулах ундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр 20 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх

1.3 Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах.

1.4 Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалтад өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглох.

1.5 Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шилжилтийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

1.6 Архи согтруулах ундааны хууль бус үйлдэл, борлуулалттай тэмцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох. Цахим технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд ногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах

1.7 Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн хөтөлбөрт архи согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах

1.8 Иргэд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бий болгож, зохион байгуулах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах.

1.9 Согтууруулах ундааны шошго дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

2. Нийт иргэн, ААН байгууллагууд архи согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэ эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр ажлын байранд өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалсугай.

 Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан архи согтруулах ундааны хэрэглээний талаар хийсэн судалгааг танилцуулсан юм. Тэрээр “Монгол Улс архи согтууруулах ундаанд дэлхийн дунджаас 30 хувиар бага татвар ногдуулж, энэ нь архи согтуурлах ундааны хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж судлаачид үзсэн. Дэлхийн улс орнуудад архи согтууруулах ундааны градус нэмэгдэх тусам өндөр татвар ногдуулж, зохистой хэрэглээг эрхэмлэдэг юм байна. Монгол Улсын хувьд градусаар татварыг сисметчлээгүй, нийтээр нь хэт бага татвар ногдуулдаг нь архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нэмэгдэж, цаашлаад архины үүдэлтэй гэмт хэрэг, өвчлөл эрс нэмэгдэж, аюултай түвшинд хүрч байна гэсэн дүгнэлт гарсан байна. Нэг удаагийн уриа лоозон, аян өрнүүлэх биш урт хугацааны бодлого гаргаж архидалтай тэмцэх хэрэгтэй байна” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`