
ОХУ тавдугаар сарын 9 гэхэд Донбассыг бүрэн хяналтанд авах хүсэлтэй байна гэж Америкийн тагнуулын алба үзэж байгаа аж. Энэ талаар CNN агентлаг тагнуулынхны ойрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Эх сурвалжууд Украин дахь стратегиа Орос шинэчилж, одоо Донбасст анхаарлаа хандуулах бодолтой байна гэж CNN агентлагт мэдээлсэн байна. Түүнчлэн Украины бусад хэсэгт Оросын хуурай замын цэргийн хүчин “байлдаж буй бүс нутгаа хяналтанд байлгаж чадахгүй байна” гэжээ. Харин Донбассын тухайд Орост илүү их боломж байгаа гэж CNN мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд тавдугаар сарын 9-ний Ялалтын баяр гэхэд амжилтад хүрэх чухал байгаа аж.
Европын нэгэн улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч CNN-д “Путин тавдугаар сарын 9-нд нөхцөл байдлыг үл хамааран ялалтын парад зохион байгуулна” гэжээ.
Оросууд Украин руу довтлохыг “цэргийн тусгай ажиллагаа” гэж Москва нэрлэж байгаа юм. Оросын арми Киев мужийг орхин гарсан бөгөөд бямба гарагт мэдээлснээр тус мужаас энгийн иргэдийн цогцос олдсон байна. Гэвч Оросын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй ажээ. Байлдааны ажиллагаа хэр удаан үргэлжлэхийг асуухад Кремль өмнө нь хариу өгөхөөс татгалзаж байв.
Эх сурвалж: ВВС