250 гаруй гар утас хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа

2022-04-02 499 0

Өнгөрсөн гуравдугаар сарын 27- 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж, олон тооны гар утас алджээ. Уг мэдээллийн мөрөөр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж, илрүүлсэн байна.

Тодруулбал, 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`