АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон эмнэлэгт хэвтжээ

2024-12-25 157 1

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон өндөр халуурсны улмаас даваа гарагт Вашингтоны эмнэлэгт хэвтсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Клинтоны биеийн байдлыг эмч нар ажиглаж шинжилгээ хийсэн байна.

Клинтоны ажлын албаны дэд дарга Энжел Юрена CNN телевизэд өгсөн яриандаа Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, маргааш зул сарын баярыг эмнэлэгт биш гэртээ өнгөрөөнө гэж найдаж байна хэмээн өгүүлжээ.

1993-2001 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан Билл Клинтон энэ жил 78 настай. Ерөнхийлөгч асан өндөр халуурснаас Медстар Жоржтауны их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөсөө хойш Билл Клинтон өнгөрсөн 20 гаруй жилд хэд хэдэн удаа эрүүл мэндийн хүндхэн асуудалд орсон. Гэсэн ч бүгдийг нь даван туулж чаджээ.

Клинтон 2004 онд Нью-Йоркод зүрхний хагалгаад орж байсан бол дараа жил нь уушги нь хэсэгчлэн устсан таагүй мэдээг сонссон. Үүний дараа 2010 онд дахин зүрхний хагалгаанд орж титэм судсандаа хоёр стент суулгуулжээ. Харин 2021 онд цусанд нь урологийн замын халдвар орсноос болж Лос Анжелесын эмнэлэгт зургаа хоног хэвтэж эмчлүүлсэн аж.

Энэ жилийн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Клинтон Чикаго дахь Ардчилсан намын кампанит ажилд тун идэвхтэй оролцсон. Сонгуулийн дараа шинэ номоо хэвлэлтээс гаргаж хатуу цагийн хуваариар ажиллах болжээ. Клинтон сүүлд “Иргэн: Цагаан ордноос явсны дараах миний амьдрал” нэртэй номоо хэвлүүлсэн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`