add_action('wp_head', function(){echo '';}, 1); Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй

Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй

2024-06-20 123 3
Цахим орчинд аргаль, угалз, халиун буга намнасан тусгай зориулалтын жуулчдын зураг бүхий мэдээллүүд тархаад байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэ бол худал мэдээлэл гэсэн тайлбар өглөө.  БОАЖЯ-наас 2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд Туркийн нэг ч аяллын компанид зөвшөөрөл олгоогүй гэжээ.
Тухайн мэдээлэлд дурдсанаар,
1.Амьтны тухай хуулиар ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар амьтан агнах барих зөвшөөрөл олгодог.
2. Монгол улсын хэмжээнд агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй аж ахуйн нэгжүүд бий.
3. Тусгай зөвшөөрлийн тухай 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа. /Амьтны тухай хуулийн 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгодог.
4. Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:
9.7.1.Угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
9.7.2.Тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;
9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.7.4.Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.
5. Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно гэсэн байна.

3 “Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй”-д хариулсан

  1. www.binance.com sign up хэлэхдээ:

    Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.com/bg/register?ref=V2H9AFPY

  2. binance Registrēties хэлэхдээ:

    Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.info/register?ref=P9L9FQKY

  3. binance Sign Up хэлэхдээ:

    Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`