Монгол Улсын инфляц 5.6 хувиар буурчээ

2024-06-19 144 0

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Эхний таван сарын байдлаар инфляц 5.7 хувь болж буурсан өнгөрсөн 2023 оны мөн үеэс 5.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Инфляц буурахад хүнс, хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр нэгж буюу 34.7 хувиар нөлөөлжээ. Тухайлбал, бараа, бүтээгдэхүүний үнийг бүлгээр ангилж үзвэл:

  • Боловсролын үйлчилгээний өртөг 16.8 хувиар өссөн
  • Эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ долоон хувиар өссөн
  • Хүнс, ус, ундааны бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн
  • Хувцас, гутал, нэхмэлийн үнэ 5.8 хувиар өссөн аж.
  • Мөн энэ талаар Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн ахлах статистикч Б.Дэлгэрцогт “Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ улирлын чанартай холбоотойгоор, хүнсний ногооны үнэ тээвэр сайжирснаар хямдарсан. Харин импортын бараа бүтээгдэхүүн инфляцид томоохон нөлөө үзүүлсэн хэвээр байна” гэж мэдэгджээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`