add_action('wp_head', function(){echo '';}, 1); Украины энх тайвны баримт бичигт 78 улс нэгдэв

Украины энх тайвны баримт бичигт 78 улс нэгдэв

2024-06-17 99 0

Украины энхийн бага хурал Швейцарьт зургадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд боллоо. Энх тайвны төлөөх эхний алхам гэж тодорхойлсон энэхүү бага хуралд 100 орчим төлөөлөгч оролцсоны ихэнх нь барууны орнуудаас байжээ. Энэ үеэр дэлхийн 78 орон Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь ямар ч энхийн хэлэлцээрийн үндэс суурь болно гэдэгтэй санал нэгдэв. Бага хуралд оролцож буй хөгжиж буй зарим улс энэхүү уриалгад нэгдээгүй.

Франц, Герман, Их Британи, Япон, Польш, Аргентин, Эквадор, Кени, Сомали улсууд ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшинд оролцжээ.

Энэтхэг, Мексик, Саудын Араб, Өмнөд Африк, Тайланд, Арабын нэгдсэн Эмират улсууд Гадаад хэргийн сайд эсвэл доод түвшний төлөөлөгчдийн түвшинд орлцсон байна. Мөн эдгээр улс нь цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн асуудлуудад төвлөрсөн эцсийн баримт бичигт гарын үсэг зураагүй. Ажиглагч Бразил улс гарын үсэг зураагүй ч Турк зуржээ. Харин Хятад оролцоогүй.

Украины ерөнхийлөгч Зеленский энэ үеэр энх тайвны төлөөх эхний алхмуудыг өндрөөр үнэлж, энхийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал тавьсан зарим улстай яриа хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдэв. Эдгээр нь ямар улс болох, хэлэлцээг хэзээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`