
Сэргэн мандатын үеийн Италийн их мастер Тицианы “Rest on the Flight into Egypt” уран зургийг 32 сая ам.доллароор үнэлж, ирэх долдугаар сард дуудлага худалдаанд оруулах төлөвтэй байна. Уг зурагт Иедей улсын хаан Херод нялх Есүс Христийг хөнөөхийг хүссэнийг мэдсэн Мариа, Иосеф нар хүүгээ аваад зугтаж буйг дүрсэлдэг. Энэхүү бүтээлээ Тициан 16-р зууны эхний арван жилд, кареерынхаа эхэн үед бүтээжээ. Ердөө 46.2 сантиметр х 62.9 сантиметр хэмжээтэй уг зураг нь Тицианы хожим нь алдаршсан томоохон бүтээлүүдтэй харьцуулахад жижиг хэмжээтэй юм.
Зургийн түүх
Европын язгууртан гэр бүлүүд олон жил “Rest on the Flight into Egypt” зотон зургийг солилцож байсан. Гэвч 1809 онд Вена хотыг Франц эзлэн авах үеэр, Наполеоны цэргүүд дээрэмдэж, Парис руу аваачжээ. Дараа нь 1815 онд Английн Вилтшир дэх Ванны дөрөвдүгээр Маркес Жон Александр Тинн өөрийн цуглуулгадаа нэмсэн. Маркес Жон Александр Тинны цайзаас 1995 онд хулгайлагдаж, долоон жилий турш алга болсны дараа Лондонгийн автобусны буудлаас урлагийн мөрдөгч Чарльз Хилл хогийн уутнаас олсон байна. Уг зургийг долдугаар сарын 2-нд Лондон дахь “Christie’s” дуудлага худалдааны “Хуучин мастеруудын 1-р хэсэг” худалдаагаар зарах болно.