add_action('wp_head', function(){echo '';}, 1); ”ЕCO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрлээ

”ЕCO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрлээ

2024-06-14 185 0
Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд зориулан “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрч байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр:
Хотын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулахад хувь нэмэр оруулах
Хэрэглэгч нарт тав тухтай,хямд үйлчилгээг үзүүлэх
Соёлтой хэрэглээг Нийслэлд бий болгох гэх мэт … зорилгуудын хүрээнд нэвтрүүлж байна.
Эхний ээлжид туршилтын журмаар 1000 ширхэг цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж байна. Цаашид дугуйны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Цахилгаан дугуйны онцлог нь зөөлөн суудал, 16 инчийн том дугуй, урд хойд хос амартизаторыг хослуулснаар туулах чадвар болон тав тухын хувьд сайнаас гадна аюулгүй унахад шаардлагатай бүх нөхцөлийг сайн хангаж өгсөн болно. Нэг удаагийн цэнэгээрээ дундажаар 65 км замыг туулах боломжтой. Дээд хурдны хэмжээ 20км цаг хүрнэ.
Хэрэглэгч нар Playstore болон Appstore-с ECO BIKE апликэйшныг татаад өөрсдөө утсан дээрээ хэлийг нь тохируулж өгсөнөөр монгол хэлээр апликейшнийг өөрт ойлгомжтойгоор ашиглах бүрэн боломжтой. Үүнээс гадна анхааруулга дохионууд монгол хэлээр хэлдэгээрээ давуу талтай, ойлгомжтой байгаа.
Зарим зүйл дээр хэрэглэгч нарт тусламж хэрэгтэй үед хэрэглэгчийн төвийн 72019999 утсаар болон ECO BIKE пэйж хуудсаар дамжуулан зааварчилгаа мэдээлэл авах бүрэн боломжтой.
Бидний зүгээс хэрэглэгч нартаа зориулж 06 сарын 30-г дуустал “ЦЭНЭГЛЭСЭН ДҮНГЭЭР 100% БОНУС” бэлэглэнэ.
Шинэ хэрэглэгчид нартаа нэмж эхний удаа “20 ХҮРТЭЛХ МИНУТ НЭГ УДАА ҮНЭГҮЙ УНАХ” – эрхйиг өгнө. Ингэхээр хэрэглэгч нар маань 06 сарын 30-г дуустал 1 минутыг 125₮–н үнээр үйлчилгээ авах боломжтой болж байна.
Цахилгаан дугуй хэрэглэгчид маань зорчих ХЯЗГААРЫН (БҮСЧЛЭЛИЙН) хүрээнд аюулгүй зорчиж зориулалтын байршлуудад аялалыг дуусгаж соёлтой хэрэглээрэй.
Их хотын – Эко хэрэглээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`