
Казахстан Улсад зохион байгуулагдсан бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ. Манай тамирчдын хувьд энэхүү тэмцээнд “U15”, “U17” насанд Тажикстан, Киргизстаны багийг хожиж хүрэл медаль хүртсэн бол, “U17”, насанд Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин эрэгтэй хосын төрөлд хүрэл, “U15” насанд холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар хүрэл медаль хүртсэн юм.