add_action('wp_head', function(){echo '';}, 1); “CS2” төрлийн “YaLLa Compass 2024” тэмцээнд Монголын “The MongolZ” баг түрүүлэв

“CS2” төрлийн “YaLLa Compass 2024” тэмцээнд Монголын “The MongolZ” баг түрүүлэв

2024-06-10 145 0

Абу Даби хотноо цахим спортын “CS2” буюу “Counter Strike 2” төрлийн “YaLLa Compass 2024” тэмцээн өндөрлөлөө. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцож, Монголын “The MongolZ” баг түрүүлэв. Тэд ингэснээр хоёр тэмцээн дараалан гранд финалд шалгарч, түрүүлж байгааа нь энэ.

Саяхан тэд Улаанбаатар хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай “Nomadic Masters” тэмцээнд түрүүлсэн билээ.

Финалын тоглолт өчигдөр/2024.06.09/ болж, “The MongolZ”-ийн эсрэг “NIP” буюу “Ninjas in Pyjamas” тоглов. Нийт гурван ээлжийн тоглолт гарч, 2-1 гэсэн харьцаатай Монголын багийн ялалтаар өндөрлөжээ. Эхний тоглолт “Ancient” дээр болоход нэмэлт цаг гарч, “NIP” ялсан аж. Харин “Mirage”, “Nuke” хоёр дээр “The MongolZ” дараалан ялж, анхны S зэрэглэлийн тэмцээндээ түрүүлж, 200 мянган ам.долларын эзэд боллоо.

“The MongolZ” энэ тэмцээний турш “Sashi”, “ENCE”, “HEROIC”, “NIP”, “Astralis” гээд дэлхийн шилдэг багуудыг толгойн дараалан буулган авчээ.

16 настай mzinho

Тэмцээний MVP буюу Шилдэг тоглогчоор “910” буюу Б.Өсөхбаяр тодорч, онцгой амжилтын эзэн болжээ.

Ийнхүү унтраад байсан Азийн “CS” эргэн топ түвшинд гарч, монгол баг S зэрэглэлийн тэмцээний манлайд гарлаа. Хамгийн сүүлд тэртээ 2010 онд Өмнөд Солонгосын “WeMade Fox” баг S зэрэглэлийн “World eSports Masters” тэмцээнд түрүүлж байсан түүхтэй.

“The MongolZ” хэдийнэ дэлхийн топ баг болсон бөгөөд тэднийг олон ч тэмцээн уралдаан хүлээж байна. Тэд энэ долоо хоногт Шведийг зорьж, “ESL Challenger Jonkoping” тэмцэнд оролцоно. 100 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`