Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдаар гурав дахь удаагаа сонгогдлоо

2024-06-05 84 0

Хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгууль гэгдээд буй Энэтхэгийн парламентын сонгуулийн үр дүн гарч, Нарендра Моди гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдлоо.

Гэхдээ түүний нам сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа олонх болж чадсангүй. Энэ үр дүн хөрөнгө оруулагчдад хүнд цохилт болж, хувьцааны үнэ унахад хүрчээ.

Илүү шаргуу ажиллаж, “том шийдвэрүүд” гаргана гэж амласан Моди гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаандаа электрон, хагас дамжуулагч болон батлан ​​хамгаалахын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, фермийг онцгой анхаарах салбаруудын жагсаалтад оруулсан.

Тэрбээр ялалт байгуулж, хэлсэн үгэндээ “Өнөөдрийн ялалт бол дэлхийн хамгийн том ардчиллын ялалт юм” гэжээ.

Энэтхэгийн 18-аас дээш насны 969 сая орчим хүн сонгуулийн санал өгсөн бөгөөд улс орон даяар 1.5 сая сонгуулийн санал авах байр, 5.5 сая санал тоолох машиныг бэлтгэж, сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг явуулсан.

Ингэхдээ долоон үе шаттайгаар дөрөвдүгээр сарын 19-өөс энэ сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилсэн юм. 969 сая хүн гэдэг АНУ, Бразил, ОХУ, Япон, Их Британи, Франц, Бельги зэрэг найман орны нийт хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`