
Перу Улсын нийслэл Лима хотноо шатрын 2024 оны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн ДАШТ-д 26 улсын 1200 сурагчид өрсөлдөж байгаа юм. Тус ДАШТ-ий охидын долоо хүртлэх насны ангилалд Нямдаваагийн Аз-Эрдэнэ нэг ч хожигдолгүй найман хожилтойгоор түрүүлж шатрын сурагчдын дэлхийн аварга болжээ.