Японы иргэн Миэко Нагаока 100-104 насны ангилалд сэлсэн цор ганц тамирчин байсан гэж Японы Киодр агентлаг мэдээлэв. Тухайн тэмцээн задгай биш 25 метрийн усан санд болсон байна. Тэрбээр эхлэхдээ гараанаасаа хоцорсон ч стандартыг ханган сэлж чадсан ба 1 цаг 15 минут 54.39 секундийн амжилт үзүүлжээ. Миэко Нагаока сэлж дууссаны дараа “Би энэ зайг туулсандаа баяртай байна. 105 нас хүртлээ усанд сэлэхийг хүсэж байна” гэж хэлсэн байна.


