
Англи улсын Саффолкын их сургууль (University of Suffolk) 2025 оноос эхлэн бакалаврын түвшний сургалтын хөтөлбөртөө И-Спортын хичээлийг нэмэхээр болжээ.
Хөтөлбөрт тоглоомын дизайн, live streaming буюу шууд дамжуулалт, И-Спортын маркетинг, өрсөлдөөнт тоглоомын дүн шинжилгээ зэрэг агуулгын хүрээн дэх хичээлүүд багтсан байна.
Сурагчдад сүүлийн үеийн мэдээлэл өгөх, практик ур чадваруудыг эзэмшүүлэх үүднээс хөтөлбөрийг цахим спортын мэргэжлийн тамирчид, багуудтай хамтран боловсруулсан аж.
Түүнчлэн уг хөтөлбөрийг сонгон суралцах оюутнууд салбартаа дадлага хийх, сургуулиас зохион байгуулах спортын арга хэмжээнүүдэд оролцсоноор практик туршлага хуримтлуулах боломжтойг онцлов.
Энэ талаар тус их сургуулийн профессор Стюарт Хармэр “Энэ хөтөлбөр нь оюутан сурагчдыг И-Спортын салбарт ороход нь туслах нэг алхам байх болно” гэсэн байна.
Түүнчлэн уг хөтөлбөртөө зориулан өндөр чанарын техник хэрэгсэл бүхий лабораторийг байгуулж, өөрсдийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулна гэв.
Эх сурвалж: ВВС