Өмнөд Африкт 46 хүн тээвэрлэж явсан автобус гүүрнээс унаж, шаталт үүссэний улмаас зорчиж явсан 45 хүн амь үрэгдэж, найман настай хүүхэд ганцаараа амьд гарчээ.
Хүүхэд хүнд бэртсэн тул түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн хэмээн тус улсын Тээврийн яам мэдээллээ.
Амь үрэгдсэн хүмүүс улаан өндөгний баярт оролцохоор Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Өмнөд Африкийн Мориа хот руу явж байсан мөргөлчид байжээ.
Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Жолооч жолоодлого алдаж, гүүрний хаалт мөргөсний улмаас гүүрнээс жалга руу унаж, шатсан” гэж мэдээллэсэн..
Осолдсон автобус Боствана улсын дугаартай байсан бөгөөд дотор нь зорчиж явсан хүмүүсийн иргэншлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса Ботсванад эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Автобусны ослын бичлэг:


