
Та хүүхдээ төрүүлсний дараа усанд орж болно. Энэ үед шүршүүрт орох хамгийн зөв сонголт юм.
Төрсний дараа усанд орвол гам алдана гэдэг нь хуучны аман яриа юм. Мэдээж тухайн үед монголчуудын амьдралын нөхцөл одоотой адилгүй байсан.
Жирэмсэн үед биед хуримтлагдсан ус төрсний дараа гадагшилдаг тул амархан хөлөрнө. Энэ нь танд таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна нойронд тодорхой хэмжээний бэрхшээл үзүүлдэг. Бүлээн шүршүүрт орох нь булчинг суллаж биеийг амраах, шөнө илүү сайн нойр авахад тусална.
Усанд орохдоо дараа зүйлсэд анхаарал хандуулаарай
1. Ваннд орохгүй байх
Төрсний дараах үед умайн хүзүү нээлттэй байдаг учир ваннд суувал халдварын эрсдэлтэй гэж үздэг. Мөн ваннд ороход кесар мэс заслын болон хярзангийн шарх задрах, шархны эдгэрэлт удаашрахад нөлөөлнө. Төрснөөс хойш 4-6 долоо хоногийн дараа ваннд орж болно.
2. Хэрэв та кесар мэс заслаар төрсөн бол усанд орохдоо шарх орчим хэт их үрж угаалгүй зөөлөн савандаж угаах хэрэгтэй.
3. Шүршүүрт орсны дараа биеэ сайтар хуурайшуулж даарахгүй байх нь чухал.
Анхаарал хандуулсанд баярлалаа
Эх сурвалж: Eruul Udam